яг над шиг нохой
яг минийх шиг хар нүдтэй
гайхсан юм шиг... дүв дүүрэн харц
газрын амьдралд чи над шиг дасахгүй л явна уу?
чамайг хараад би бүгдийг ойлгосон
чанга хуцах хэрэггүй ээ, тэд юу ч сонсохгүй
сонслоо ч тэд уйлахгүй, уйллаа ч юу ч өөрчлөгдөхгүй
сортолзон заах зүгт чинь юу байгааг мэднэ ээ
тийм ээ, тийм, би мэднэ
тэнэгхэн минь дуугаа аяд!
эндхийн хүмүүс чимээ гаргахад дургүй
эвий минь дээ, нүдээ ч ань.
(өлзийтөгс)
No comments:
Post a Comment