хайрлаж явсан нөхөд минь
харсаар байтал бүдгэрсээр
халуун дотно төрх нь хэвээр ч
хаанаасаа ч юм арилсаар
аз жаргалын тухай бүх дуугаа мартаж
амьд хэвээрээ бид талийгаач болцгоов
аж төрөхүйн бяцхах оромж оромжиндоо
амар мэнд, мэнд амар харанхуйхан бүгцгээв
биесийн зүг очих замд минь шарилж шавав
бэлдэж хадгалсан охь дарс минь хөгшрөв
уучилж чадалгүй зүрхэндээ дусаасан үгсээ түүж
ургуулан тордсоор сэтгэлээ сэм бүрхээв
итгэж явсан нөхөд минь шатаж дуусалгүй унтрав
... энд надад гунигтай байна
тэнд та нар минь ч гунигтайхан л сууна уу?
(өлзийтөгс)
No comments:
Post a Comment